huuli-nemelt
Аймаг, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАймаг, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-11-26, Улаанбаатар15-ne-200
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн мөрийн гэсний дараа хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон уг гэж тус тус нэмсүгэй.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
¶33.1. Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн 33.2, 33.3-т гэснийг 33.1-33.3-т гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.