huuli-nemelt
Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-20, Улаанбаатар15-ne-01
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶19.6. Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиас, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.
19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:
2/¶19.1. Энэ хуулийн 6.1.2-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2018 оны төсвийн жилээс, энэ хуулийн 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2013 оны төсвийн жилээс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
¶19.3. Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 2014 оны гэснийг 2018 оны гэж, 19.6 дахь хэсгийн дугаарыг 19.7 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.