Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-207

1 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.10 дахь хэсэг нэмсүгэй:

4.10.

Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.2.

Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.

3 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтын хөнгөлөлттэй тариф хэрэглэхээр гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.