Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-217

1 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 13¹ дүгээр зүйлийн 13¹.1 дэх хэсгийн Эрүүгийн хуулийн2 161, 175 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн3 42 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн болон энэ хуулийг зөрчсөний улмаас гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.