Нүүр ›
huuli-nemelt ›
2015 ›
Банкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Банкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-03, Улаанбаатар15-ne-218
Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтыг доор дурдснаар өөрчлөн найруулсугай:
¶21.1.3. Эрүүгийн хуульд заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж.
Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.