Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-219

1 дугаар зүйл.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн Эрүүгийн хуулийн 73-75, 86, 90, 111-113, 123, 125, 127, 239, 254 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 5-аас дээш жил хорих ял эдэлсэн, эсхүл түүнийг давтан үйлдсэн хүн гэснийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.12, 6.13 дугаар зүйлд зааснаар хугацаанаас өмнө суллагдсан, чөлөөлөгдсөн, 12.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 12.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 13.1, 13.3, 15.5, 19.9, 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, таван жилээс дээш хугацаагаар хорих ял эдэлсэн хүн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.