huuli-nemelt
Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-03, Улаанбаатар15-ne-225
Иргэний хуульд доор дурдсан агуулгатай 281 дүгээр зүйлийн 281.2, 281.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶281.2. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
¶281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.
Энэ хэсгийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтээр “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна,” гэснийг түдгэлзүүлсэн
Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.