huuli-nemelt
Агаарын Бохирдлын Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАгаарын Бохирдлын Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-229
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶10.1. Энэ хуулийн 5.5-д заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶10.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсгийн эрүүгийн болон захиргааны хариуцлага гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.