Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Амьтны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Амьтны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Амьтны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-234

1 дугаар зүйл.

Амьтны тухай хуулийн 39 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
39.1.

Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчиж зөвшөөрөл, гэрчилгээ олгосон нь гэмт хэргийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

39.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.