huuli-nemelt
Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-246
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 58 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶58 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 8 дахь заалтын гэм буруутай этгээдийн гэснийг хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн гэж, 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн эрүүгийн болон захиргааны хариуцлага гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.