Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-247

1 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

46.1.3.

энэ хуулийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол үйл ажиллагаанаас олсон орлогыг хураан авч хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

2 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6 дахь заалтын захиргааны хариуцлага гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.