Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-250

1 дугаар зүйл.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

34 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
34.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

34.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.