huuli-nemelt
Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБиеийн Тамир, Спортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-252
Биеийн тамир, спортын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶24.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶24.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶24.3. Энэ хуулийн 15.2.5-д заасныг зөрчсөн тамирчны спортын тэмцээнд оролцох эрхийг хасах эсэх асуудлыг зохих спортын холбооны дүрмээр зохицуулна.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.