Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-255

1 дугаар зүйл.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалтын энэ хууль болон бусад хуульд заасан захиргааны хариуцлага гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.