huuli-nemelt
Гадаадын Цэргийн Хүчнийг Байрлуулах, Дамжин Өнгөрүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГадаадын Цэргийн Хүчнийг Байрлуулах, Дамжин Өнгөрүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-259
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶12.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчний албан хаагчдаас Монгол Улсын хууль зөрчиж гэмт хэрэг үйлдвэл гэм буруутай этгээдэд хууль, олон улсын гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.
¶12.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн гарчгийг Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.