Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Газрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Газрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-261

1 дугаар зүйл.

Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

44 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
44.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

44.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

44.3.

Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээсэн, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг өмнө нь хоёр удаа хүлээсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш таван жилийн хугацаанд дахин хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.