huuli-nemelt
Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-262
Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶63 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶63.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶63.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн эрүүгийн болон захиргааны хариуцлага гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.