huuli-nemelt
Дайчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДайчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-274
Дайчилгааны тухай хуулийн 36 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶36 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶36.1. Энэ хуулийн 6.5-д заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶36.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.