Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Донорын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Донорын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Донорын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-277

1 дугаар зүйл.

Донорын тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.