Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Жендэрийн Эрх Тэгш Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жендэрийн Эрх Тэгш Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Жендэрийн Эрх Тэгш Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-281

1 дугаар зүйл.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

26.1.

Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26.1.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ гэснийг холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.