Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-282

1 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

25.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.