Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-284

1 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.5 дахь заалтын хууль тогтоомж зөрчигчид энэ хуулийн дагуу хариуцлага ногдуулах гэснийг хууль зөрчигчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах гэж, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн захиргааны шийтгэл гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.