Нүүр ›
huuli-nemelt ›
2015 ›
Зохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Зохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-286
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶31.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн шүүгч, улсын байцаагч энэ хуульд заасан хариуцлага ногдуулна гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.