huuli-nemelt
Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-288
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶29.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶29.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶29.3. Мэдээлэл нийлүүлэгчээс нийлүүлсэн зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийн талаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний ажилтан хариуцлага хүлээхгүй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.