Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-291

1 дугаар зүйл.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
39.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

39.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн хууль тогтоомж зөрчигчид захиргааны хариуцлага хүлээлгэх гэснийг хууль зөрчигчид Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.