Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-306

1 дугаар зүйл.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

26 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

26.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын албан тушаалтанд захиргааны шийтгэл гэснийг албан тушаалтанд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн захиргааны шийтгэл ногдуулах, гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.