huuli-nemelt
Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-308
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶27.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.