huuli-nemelt
Садар Самуун Явдалтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСадар Самуун Явдалтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-321
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶13.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶13.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн захиргааны гэснийг хассугай.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.