huuli-nemelt
Согтуурах, Мансуурах Донтой Өвчтэй Этгээдийг Захиргааны Журмаар Албадан Эмчлэх, Албадан Хөдөлмөр Хийлгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСогтуурах, Мансуурах Донтой Өвчтэй Этгээдийг Захиргааны Журмаар Албадан Эмчлэх, Албадан Хөдөлмөр Хийлгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-322
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶17.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Захиргааны хариуцлагын тухай хууль гэснийг Зөрчлийн тухай хууль хууль гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.