Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Согтууруулах Ундаа Хэтрүүлэн Хэрэглэсэн Этгээдийг Албадан Эрүүлжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Согтууруулах Ундаа Хэтрүүлэн Хэрэглэсэн Этгээдийг Албадан Эрүүлжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Согтууруулах Ундаа Хэтрүүлэн Хэрэглэсэн Этгээдийг Албадан Эрүүлжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-323

1 дугаар зүйл.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.3.

Энэ хуулийн 16.1.1-д заасныг зөрчсөн үйлчлүүлэгч этгээдээс эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлүүлэх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.