Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Статистикийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-326

1 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалтын гэм буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх. гэснийг хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах; гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.