Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-328

1 дугаар зүйл.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.