Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Сэргээгдэх Эрчим Хүчний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-329

1 дугаар зүйл.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1.

Энэ хуулийн 7.3.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.