huuli-nemelt
Тариалангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТариалангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-332
Тариалангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶18.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶18.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶18.3. Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч энэ хуульд заасан нөхцөл, журмыг зөрчсөн нь агрохимийн шинжилгээний явцад илэрвэл энэ тухай мэргэжлийн байгууллага сумын газрын даамал, дүүргийн газрын алба болон мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагчид мэдэгдэх үүрэгтэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.