Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Таримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Таримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Таримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-333

1 дугаар зүйл.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийг Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.