Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-334

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

74 дүгээр зүйл.Төлөөгүй татварт ногдуулах алданги
74.1.

Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.

74.2.

Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй. 75 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

75.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

75.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх гэснийг холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах гэж, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтын энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд гэснийг холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад гэж, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн захиргааны хариуцлагаас гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийн захиргааны, гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.