huuli-nemelt
Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-339
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 42 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶42 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх гэснийг этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.