Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-341

1 дугаар зүйл.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.