Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-342

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

41 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
41.1.

Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэснийг холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулна гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.