Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-349

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12 дахь заалтын захиргааны шийтгэл ногдуулах гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж, 16 дугаар зүйлийн гарчгийг Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.