Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-353

1 дугаар зүйл.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийнуулийн 44 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

44 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
44.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

44.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн энэ хуулийн 44.1.4-т заасан хариуцлага хүлээнэ гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.