Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-354

1 дугаар зүйл.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 24 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.