Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Улс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-356

1 дугаар зүйл.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 25 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
25.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.