huuli-nemelt
Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-357
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶21.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶21.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.