huuli-nemelt
Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-368
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶89 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶89.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶89.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсгийн захиргааны гэснийг зөрчлийн гэж, 85 дугаар зүйлийн 85.1.13 дахь заалтын захиргааны шийтгэл ногдуулах гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.