Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-370

1 дугаар зүйл.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 57 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

57 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
57.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

57.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.