Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-375

1 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.