Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-381

1 дугаар зүйл.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

36 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
36.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

36.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн Захиргааны хариуцлагын тухай гэснийг Зөрчлийн тухай гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.