Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-393

1 дугаар зүйл.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.