Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Хүний Хөгжил Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүний Хөгжил Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүний Хөгжил Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-396

1 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

25.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн гарчгийг Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.